Дурсгалт газруудын хилийн заагийг тогтоох ажлын хэсэг ЗҮҮН АЙМАГТ

2023 оны 03 сарын 29

БОАЖ-ын Сайдын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/62 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг УИХ-ын 41, 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөц болон дурсгалт газруудын хилийн заагийг эцэслэн тогтоож танилцуулах ажлын хүрээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад ажиллаж байна.
 

Халх таван уул, Мэнэнгийн цагаан хоолой, Жаран тогооны тал “А” хэсэг, “Б” хэсэг, Ташгайн таван нуур, Хөх нуур, Онгон таван булаг, Зотол хаан уулын байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газрууд хамрагдаж байна.

Мэнэнгийн цагаан хоолой, Жаран тогооны тал “А” хэсэг, “Б” хэсэг, Зотол хаан уулын байгалийн нөөц газар нь Монгол орны тал хээрийн бүс дэх цагаан зээрийн үржиж, төллөдөг цөөхөн газруудын нэг бол Ташгайн таван нуур, Хөх нуур, Онгон таван булаг байгалийн нөөц газар нь олон улсын ач холбогдолтой, дэлхийд ховордсон шувуудын амьдрах, үржил хөгжил явагддаг чухал нутаг юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д. Буянэрдэнэ (66.181.161.215) 2023 оны 04 сарын 03

Эх орныхоо торгон хил орчмын, Байгалийн түүхэн дурсгалуудыг, хадгалж авч үлдэх хэрэгтэй. 2023.04.03.

0  |  0
Top