ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.04.04/ "Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллалаа.
Тэрбээр "Гашуунсухайт авто замын түрээсээр саяхныг хүртэл орлогоо бий болгож, төвлөрүүлдэг байсан. Үүнийг гурвадугаар сарын 9-нд гаргасан дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр гаднын санхүүжилтээр хөрөнгө босгох, хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг бий болгосон. Ийм менежметтэй болсноор нэг жилд багадаа 200 орчим сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж чадна хэмээж байгаа. Үүгээрээ дотооддоо үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж бололцоо бий болох юм. Энэ нь "Эрдэнэс Монгол" ХХК төсөл хэрэгжүүлдэг, хөрөнгө босгодог компани болон өөрчлөгдсөн гэсэн үг. Уг компани 15 жилийн турш төсөл, хөтөлбөргүй, удирдлагын тогтвортой бус байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, орлогын эх үүсвэр хангалтгүй байсаар ирсэн. Эдгээр асуудлыг шийдэх нэг боломж нь ТУЗ-ын хараат бус гишүүдийн тоог нэмэх явдал юм. Хараат бус гишүүдийн тоо 33 хувийг бүрдүүлдэг байсан бол үүнийг 49 хувь болгон нэмсэн. Үлдсэн 51 хувийг нь төрийн төлөөлөл болгосон юм. Нэмж хэлэхэд "Эрдэнэс Монгол" компанийн охин болон тэдгээрийн охин компаниудын ТУЗ-ын зөвлөлийн тоог бууруулсан. Толгой компанийн ТУЗ бүгдийг нь хариуцна. Ингэхдээ хараат бус гишүүдээ сонгон шалгаруулна. Тэднийг мэргэжлийн ур чадвартай, бизнесийн чиглэлийн, олон улсын түвшинд эдийн засгийн салбарт ажиллаж байсан хүмүүсээр бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
200хан сая төг.уу? Арай юу?
too meddeggui t1 setguulch