КОЙКА-тай хамтран “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлнэ

2023 оны 04 сарын 04

Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын иргэдэд үзүүлж буй үйлчилгээг чанаржуулах зарчмыг баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын КОЙКА-тай хамтран “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төсөл төрийн жинхэнэ албан хаагчдыг сургах, чадавхжуулахад чиглэгдэнэ. Төрийн албан хаагчид чадвартай, бүтээмжтэй, цахимжсан болох нь эцсийн дүндээ төрийн үйлчилгээ иргэн төвтэй, хүнд сурталгүй байх боломжийг бүрдүүлэх юм.

Уг төсөл нь:

- Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх,

- Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх,

- Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах,

- Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн бүрэлдэхүүнтэй. Төрийн албан хаагчдын 90 орчим хувь нь А, B гэсэн үнэлгээтэй байна. Харин иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний талаарх сэтгэгдэл 64 хувьтай байгаа нь үнэлгээгээсээ зөрж байгаа учраас төрийн алба, үйлчилгээг чанаржуулахад анхааран ажиллах нь зайлшгүй.

БНСУ нь хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр дэлхийд 3-р байр, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлдэг. Тиймээс тус улсын туршлагыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдаа сургах, чадавхжуулахад үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 14

ӨМ СОЛОНГОСТ СОЛОНГОС ЭЗЭН СОЛОНГОС АЖИЛЧИНДАА ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ БОЛОХ 5000 ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ЦАЛИН ӨГӨХ ХУУЛЬТАЙ ХУУЛИА ЗӨРЧВӨЛ ЭЗЭН ШҮҮХИЙН ХААЛГА ТАТНА ДАА ХАРИН МОНГОЛЧУУДАД САРД 500 ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН ӨГЧ БАЙГАА НЬ СОЛОНГОС ЭЗЭН БАЯЖААД СОЛОНГОС УЛС ХӨГЖӨӨД БАЙГАА ГЭТЭЛ МОНГОЛЧУУДЫГ ЯАЖ ЯАЖ ШАЛГАЖ АВНА ГЭНЭЭ СОЛОНГОСЧУУД ИЧИЖ ҮХМЭЭР

0  |  0
Top