Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.05/ боллоо.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралд "Шилэн" ажиллагааг эрчимжүүлэх талаар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудтай холбоотойгоор Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно. Үүнд хууль зөрчсөн эсэх, зориулалтын дагуу ашигласан эсэхэд олон нийт үнэлэлт дүгнэлт хийж шүгэл үлээх боломж бүрдэж байна. Хуулийн хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байгаа байгууллага зөрчил байхгүй. Шилэн ажиллагааны хүрээнд бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэж байна. Тусгай хамгаалалттай газартай холбоотой өдөр бүр шинэчилж, мэдээллийг нэмэж байна. Тухайн газрын төлбөр төлөлт, татвар төлөлтийн байдлыг татварын системтэй нэгтгэж байна. Долоо хоног бүр мэдээллээ нэмж, шинэчилж ажиллана. Цаашид 5000 гаруй мэдээлэл хариуцагч байгаа учраас цаг орно" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )