Засгийн газрын өнөөдрийн /2023.04.05/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинжлэх ухаан технологийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталлаа. Шинжлэх ухаан технологийн сангаас өнгөрсөн жилүүдэд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Гэвч тэднийг эдийн засгийн эргэлтэд оруулах чадамж байхгүй байна. Суурь, хэрэглээ, өрсөлдөөнд судалгааныг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Монголын төрд санхүүгийн боломж бий. Төр захиалгаа хийж шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнг дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага байна. Томоохон судалгаа, патентыг төр өөрөө худалдаж авах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж, үүрэг өгсөн" гэв.
Түүнчлэн "Монголд 70 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн бий. Эдгээрийн хамтын ажиллагаа сул байна. Тиймээс судалгаа нь уялдаагүй байна. Манай Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэгдэж байгаа судалгаануудын ихэнх нь үхлийн хөндийг давж чадахгүй байна. Цаашид хүрээлэнгүүдийн шинэчлэл хэрэгтэй. Хамгийн зөв тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Дараагийн 10 жилийг шинжлэх ухаан технологи дээр суурилсан мэдлэгийг хөгжүүлэх тал дээр анхаарч, ажиллах шаардлагатай байна" гэх мэдээллийг өгөв.
Сэтгэгдэл ( 1 )
Estoi zuitei.Tsaana chin delhii dahind Nano tehnolgj ali hediinee yabagdaj bhad !!! Shinjleh uhaantai hosluulj yabah estoi uil ajillagaa chin dutagdaad bn shdee.Hugjiltei ornudaas sudalgaa hiigeechee?! Yamrch Shinjleh uhaanii sudalgaagui Tsas arilgagch mashin geed gudamjnii hog shuurddeg mashjn abaad irtsen bh jisheetei bn