Д.Амарбаясгалан: 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна

2023 оны 04 сарын 06

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас “5Ш” ажиллагааг зарлаж, 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. “5Ш” ажиллагааны хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрддөг байх зорилгыг агуулж, төрийн албыг цэгцлэх ШҮҮР ажиллагааг явуулж байнаа.

Шүүр ажиллагаа 6-8 мянган албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөх нөхцөл үүсэж байна.

Ковидын хуулийн хэрэгжилт 2023 оны нэгдүгээр сараас зогссон. “Шүүр” ажиллагаа эхэлснээр ковидын үед томилогдсон 2000 гаруй төрийн албан хаагчийг чөлөөллөө.

2023 оны улсын төсвийг батлуулахдаа 2023 оноос эхлэн тэтгэвэр авч байгаа хүн төсвөөс цалинжихгүй байх заалт орж ирсэн.

Өнөөдөр 5000 гаруй хүн тэтгэвэр авч байгаа ч төрөөс цалинжиж байна. Гэхдээ аргагүй эрхэнд аймаг, сумдад боловсон хүчний дутагдлаас үүдэн тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрөөс урьж ажиллуулж байгаа нь багагүй байна. Тиймээс тэтгэвэрт гарсан ч ажиллаж байгаа хүмүүсийг ялгаж салгана.

Төрийн албыг үнэгүйдүүлж, бусдаас давуу байдлыг авч албан тушаалд томилогдсоныг таслан зогсооно. Аль нэг нам ялснаар, удирдлага солигдсоноор төрийн албанд өөрчлөлт, донсолгоо болдоггүй байх тогтолцоонд шилжинэ.

Өнөөдөртөө багтаж төрийн байгууллагууд бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ." гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.202) 2023 оны 04 сарын 07

Нэр усгүй, хэний хамаатан гэдэг нь алга, тэгэхээр худлаа

0  |  0
М(64.119.23.247) 2023 оны 04 сарын 07

МАН хамаатан төрлийн хүмүүсл төрд ажиллаж байгаашдээ

0  |  0
Зочин(103.229.123.80) 2023 оны 04 сарын 07

Төрийн үйчилгээний ажилчдын цалин бага болохоор хүмүүс ажилд орохгүй бна аргагүй байдалд тэтгэвэрийн хүнийг ажиллуулж бгаа одоо тэр хэдэн гарахаар бүр л хомсдолд орох байх доо \n

1  |  0
Сайханбаярт(192.82.77.196) 2023 оны 04 сарын 06

Энэ бол БХЯ -ны харьяа газруудад хавтгайрсан үзэгдэл дээ.

0  |  0
Балай болхи тогтолцо(66.181.161.202) 2023 оны 04 сарын 06

Бас нэн асуудал байна. Зарим хүмүүс 60 хүрлээ, тэтгэвэртээ гарлаа. Өөрөө хувиараа эсвэл өөр компанид ажил хийлээ, настай ч гэлээ. Тэр хүн бүх насаараа НДШ төлж ирсэн учраас сар бүр 600,000 тэтгэврээ авч байгаа тийм үү? Тэгтэл одоо хагас цагаар ажиллаад сардаа жишээ нь 600,000 үндсэн цалин авч байхад заавал хүчээр тэр хүнээс НДШ бодоод улс аваад байх юм. Үхэхийн хооронд, тэтгэврээ угаасаа авч байгаа, тэтгэврээ нэмүүлмээргүй байгаа тэр хүн нэмэлт орлогоосоо яагаад дахиад НДШ төлөх ёстой юм бэ айн??? Яагаад сонгоүт өгөхгүй байгаа юм бэ?

0  |  0
Тони(103.212.119.121) 2023 оны 04 сарын 07

Худлаа худлаа. МАН дандаа шаана. Татвар нэмэхгүй гэдэг чинь 16 оны сонгуулийн амлалт гэж гуцсан даа

1  |  0
Ха(103.57.95.207) 2023 оны 04 сарын 06

Зөндөа л уайна штээ Оюунхорол эмгэн,Сарангэрэл эмгэн гээд энхболд гээд кэк

0  |  0
Бгд(192.82.78.48) 2023 оны 04 сарын 07

МАН гишүүн бол тэтгэврийнх байсан хороонд х.ахлагч,нэг ажилтан хийгээдл цалин аваадл олон жил болж б.адаа .ганбаатарын сонгуульд яваадл

2  |  1
сонгогч(202.9.47.44) 2023 оны 04 сарын 08

тэтгэвэрээ авч, бас төрөөс давхар цалинжиж , улсыг хохироож байгаа 5000 гаруй хүн бол дарга нарын тойрон хүрээлэгчид, авилга өгөгчид, и хамаатан садан, бөгс долоогчид, цүнх баригчид мөн. тэднийг зайлуулах ёстой.............

1  |  0
Top