Беларусь улсын Могилев мужид зохион байгуулагдсан Бүгд Найрамдах Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Г.Т.Ривкиний нэрэмжит боксын нээлттэй тэмцээнд Булган аймгийн 7 тамирчин оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгө, нэг алтан медаль хүртэж эх орондоо хүрэлцэн ирлээ.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ баг тамирчидтай уулзаж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэн дэмжиж ажиллана гэдгээ дахин илэрхийллээ. Булган, Могилев аймгууд 2022 онд харилцаа, хамтын ажиллагаа тогтоож, спорт, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )