Мөрөөдөл биелүүлэх мөсөн Өргөө “Степпе-Арена” цэнгэлдэх хүрээлэн монголчуудын мөрөөдлийг биелүүлсээр байна.
Ирэх тавдугаар сарын 6, 7-нд Steppe Arena цэнгэлдэхэд ОХУ-ын уран гулгалтын 16 од үзүүлэх тоглолт хийнэ. Одоогийн байдлаар зохион байгуулагчид Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев нар шоунд оролцоно гэдгийг зарлалаа. Үлдсэн тамирчдын нэрсийг ойрын үед мэдээлэх юм.
Бээжин олимпын багийн төрлийн аварга, Европын аварга Камила Валиева “Монголд уран гулгалтын спорт хөгжиж байгаад их баяртай байна. Монголын тамирчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргана гэдэгт итгэж байна. Улаанбаатарт удахгүй уулзацгаая” гэж мэндчилжээ.
Елизавета Туктамышева бол мөсөн дээрх Хатан хаан хэмээн нэрлэгддэг. Халуухан гулгалт, бүжгээрээ алдартай. Дэлхийн алт, мөнгөн медальтай тамирчин.
Сэтгэгдэл ( 4 )
Amidaar ni toglolt hiilgeh gej baigaan baih MOngold hegjeegui sport shuu dee\n
Багийн төрөлд медаль гардуулсан шүү дээ
Олимпоор багийн төрөлд медаль гардуулаагүй болохоор аварга гэх нь ямар бол\n
no russia