Мянган угалзатын хамгаалалтын захиргаа 5 тонн хогийг ариутган устгав

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд “Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй -Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулж 3 машин хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэж устгалаа.

Мөн Цогцолборт газрын орчны бүсийн Цэцэг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасагтай хамтран Цэцэг нуур багийн Шинэ ус, Цагаан булаг, Шар ширэг, Баян булаг, Сондог, Баян-Овоо багийн Баруун бураат, Давсны хонхор, Хилийн хашаа, Ганц нуур орчмын үхсэн малын сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх 5 тонн хогийг нэгдсэн хогийн цэгт хүргэж устган ажиллалаа.

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top