И Сын Ги, И Да Ин нарын Сингапур дахь болзоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн И Сын Ги, И Да Ин нар Сингапурт хамтдаа яваа харагджээ.

Хосуудын зургийг тус улсын нэгэн интернэт хэрэглэгч олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тэрээр И Сын Гигээс зураг авахуулахыг хүссэн ч тэрээр татгалзсан гэжээ. 

Өмнө нь И Сын Гигийн талаас хосуудыг завгүй цагийн хуваарийн улмаас бал сараа тэмдэглэхгүй хэмээн мэдээлсэн. Энэ тухай дахин тодруулахад "И Сын Ги одоогоор гадаадад ажлаар явж байгаа. Тэд бал сараа тэмдэглээгүй" гэх тайлбар өгчээ. 

Жүжигчин И Да Ин "MBC" телевизийн бүтээл "Lovers" киноны зураг авалтад оролцох гэж буй. Харин И Сын Ги тавдугаар сард Ази дахь аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлдэж байгаа гэнэ

Хосуудын хуримтай холбоотой өөр нэгэн мэдээлэл мөн цацагдсан. Жүжигчин И Да Иний ээж хуримын бэлэгт ирсэн бүх мөнгийг хандивлахаар болсон тухай зарласан нь олны анхаарлыг ихээр татаад байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top