Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах асуудлаар санал солилцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд оруулсан Азийн хөгжлийн банкны хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ. 

Засгийн газраас баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрхзүйн болон эдийн засгийн реформын талаар Ерөнхий сайд Г.Занданшатар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны зорилтуудын талаар суурин төлөөлөгч онцлон дурдлаа.

Гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ чиглэлээр олон улсын туршлага нэвтрүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын онцлогт тохирсон санхүүжилтийн тогтолцоо бий болгох, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
 


Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ хатагтай Шэннон Коулин илэрхийллээ. 

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, татварын орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MATILDA(41.85.162.164) 2025 оны 08 сарын 16

Би хатагтай Матильда Лекустр байна. Европ дахь өнөөгийн хямралын дараа би тусламж хэрэгтэй байгаа хүмүүст 3,000-аас 700,000 еврогийн хооронд зээл олгож байгаа бөгөөд энэ зээлийг авах хүсэлтэй аливаа ноцтой хүнд зээл олгодог. Зээлийн хүү нь зээлийн хэмжээнээс хамаарч жилийн 2%-20% хооронд хэлбэлздэг. Та хамгийн ихдээ 2-29 жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой. Гэсэн хэдий ч би танай нотариатч эсвэл хуульчаас өрийг баталгаажуулсан гэрчилгээ шаардаж байна.\nХэрэв та сонирхож байвал matildalecoustre@gmail.com хаягаар надтай холбоо барина уу\nэсвэл WhatsApp: 0033751150075

0  |  0
Top