Ж.Сүхбаатар: Түгжрэл бууруулах 187 тэрбумын эх үүсвэрийг судална

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.12/ боллоо.

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар хуралдаан болгоны эхэнд түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа шийдвэрээ ярьж явахаар болсон. Авто зам, байгууламж барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг өнөөдрийн хуралдаанаар ярилаа. Шаардлагатай 187 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргаж болох боломж байгаа эсэхийг Сангийн сайдад даалгасан. Энэ 187 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдсэнээр олон холбоос замуудыг асуудлыг шийднэ. Заавал шинээр урт зам барихаас илүүтэй түгжрэлийг бууруулах боломжтой, ачааллыг хуваалцах тэр хэсгүүдийг шийдээд явах боломж бүрдэнэ. Үүнийг хөдөлгөх байдлаар ярилцлаа" гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top