Х.Бадамсүрэнг "Эрдэнэс Монгол" дахь удирдлагын ажлаас нь чөлөөллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Засгийн газрын өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг энэхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдлээ. 

Х.Бадамсүрэнг "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилж, тус группийн үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг хүлээлгэн, ажиллуулж байжээ.

Харин Засгийн газраас "Зэс, метал групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн" гэж үзэж байгаа тул түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Түүнчлэн "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ. 

Д.Амарбаясгалан "Н.Багабанди "Оюу Толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, цаашлаад хэрэгжүүлж эхлэх хүртэлх хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой"-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусаж, уурхайг нээсэн тул тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэдгийг мэдээллийнхээ үеэр тайлбарлав. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 14

БАДАМСҮРЭН ХӨНДИЙ ДҮҮРЭН ЗАХ НЬ ХАРАГДАХГҮЙ МАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН АХ ДҮҮ НАРАА ХАРЖ ҮЗЭХ БОЛООГҮЙ ЮҮ????

0  |  0
1(202.21.108.15) 2023 оны 04 сарын 12

zass

0  |  0
Top