Монголчуудыг гайхшруулахыг хүсэж буй Саша, Настя хоёр

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Оросын уран гулгагч Александр Галлямов, Анастасия Мишина нар Бээжингийн олимпоор багийн төрөлд аваргалж, хосын төрөлд хүрэл медалийн эзэд болсон ирээдүйтэй залуу уран гулгагчид юм.

Монголд ирж шоу тоглолтоо үзүүлэх 16 уран гулгагчийн тоонд орсон тэд монголчуудыг гайхшруулахыг хүсэж байгаа гэнэ. Энэ талаараа 23 настай Александр Галлямов “Mатч ТВ”-д “Бид хоёр Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцохоор болсон. Настя бид хоёр монголчуудыг гайхшруулахыг хүсэж байна. Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Монголын ард түмэн, соёлтой танилцах боломжийг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байгаа” хэмээн ярьжээ.
 


Залуу бөгөөд хамтран гулгаад удаагүй байгаа тэднийг илүү их амжилтад хүрэх уран гулгалтын хос гэж мэргэжилтнүүд үздэг.
 


21 настай Анастасия Мишинагийн хувьд, өмнөх хамтрагч Владислав Мирзоев нь түүнийг илүүдэл жинтэй хэмээн орхиж байсан гэдэг. Гэхдээ Настя бууж өгөлгүй зүтгэсээр өнөөгийн энэ амжилтад Александртай хамт хүрчээ.
 


Настя тухайн үед төдийлөн цойлж гарч ирээгүй байсан Александр Галлямовыг хамтрагчаараа сонгосон бөгөөд тэднийг амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэх хүмүүс ч байжээ. Гэвч Настя, Саша хоёр шууд амжилт үзүүлж эхэлсэн байна.
 


ОХУ-ын уран гулгагчдын Монгол дахь шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
 


Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцоно.
 

 
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(66.181.189.100) 2023 оны 05 сарын 06

Гоё тоглолт үзмээрл б.а.тв.р гаргана биздээ..Дэлгэрмаа тайлбарлаасай гэж хүсэж б.а шүү..

1  |  0
Нямсамбуу(202.126.89.52) 2023 оны 05 сарын 10

Монголчуудад үнэхээр том аз аз завшаан тохиож байна Уран гулгалт хөгжихөд маш том боломж шүү Битгий улс төржөөд байгаарай

8  |  0
Damir Hyn(213.230.100.95) 2023 оны 05 сарын 07

Монголын бүх сайтуудаас би укрофашистуудын сэтгэгдлийг хардаг. Би Татар хүн. Эдгээр сайтуудыг хэн үздэг вэ, яагаад устгадаггүй юм бэ? тэднийг хоригло!

3  |  2
Zochin(66.181.161.5) 2023 оны 05 сарын 06

Chandulam setguulchid bayar xurgie...unuuder saihan gegeeleg ouynlag medee medeelel niitelsen....gegee gerel erch xuch duuren yabaarai

1  |  0
Зочин(66.181.190.72) 2023 оны 05 сарын 07

Укрнацистуудыг дэмжигч мулгуу нууд мөсөн ордонд зорин очиж нүд сэтгэлээ баясгах эрхгүй.

4  |  7
Зочин (59.153.87.53) 2023 оны 05 сарын 07

Алуурчин улсын тамирчдаас хол бай. Бүү дайныг санхүүжүүл

5  |  15
Top