"Шүүр ажиллагаа"-г ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллаж байна. Тэрээр энэ талаар өнөөдөр /2023.04.12/ дараах мэдээллийг өглөө.
Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүүр ажиллагаа"-ны хүрээнд Монгол Улсын төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, тэр дотроо тодорхой хэмжээний хуулийн зөрчилтэй хэсгийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргахаар зорин ажиллаж байна.
Төр хуулиа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн бүх шат хуулийг ягштал мөрддөг байх ёстой. Бид эхний ээлжинд хуулийн зөрчилтэй хэсгийг чөлөөлнө.
Хоёр дахь ээлжинд иргэд, олон нийтээс, төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас мэдээлэл авсны үндсэн дээр "Шүүр" ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн хэсэгтэй хариуцлага тооцох ажлыг хийнэ.
Нөгөө талаараа "Шүүр" ажиллагааны хүрээнд гарч байгаа шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх үйл явдлууд байгаа. Энэ үйл ажиллагаанд хууль бусаар өртсөн байгаа төрийн албан хаагчдын эрхийг сэргээх ажлыг давхар хийнэ.
Монгол Улсын Төсвийн хууль 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуульд төсвөөс тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх хуулийн заалт орсон. Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагчид тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс давхар цалинжиж байгаа.
Төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгоод, дээрээс нь цалин аваад явж байна.
Дээрх төрийн албан хаагч хүмүүсийг өнөөдрийн байдлаар цалинжуулахад 7.5 тэрбум орчим төгрөг байна. Үүнийг бүтэн жилээр тооцвол нийт дүнгээрээ 30 тэрбум төгрөгийн цалин гарахаар байна.
Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн өнөөдрийн байдлаар зарсан, бүтэн жилээр тооцвол 1 тэрбум төгрөг болно.
Энэ байдлыг болиулж, төсвийг хэмнэх, нөгөө талаар залуучууд, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах ажлын байр бий болгох боломж байна.
Гаалийн ерөнхий газраас гэхэд өнөөдрийн байдлаар 150-160 орчим хүн чөлөөлөгдөх мэдэгдлээ хүлээж авсан байгаа. Гэхдээ чөлөөлөгдөж байгаа хүн бүр хууль зөрчөөгүй гэдгийг зөвөөр ойлгоорой. Эдгээр хүн дотор Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөгүй 60 хүн байна.
Хоёрдугаарт, Засгийн газраас батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлсэн томилогдсон хүмүүс чөлөөлөгдөж байна. Гуравдугаарт, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байсан цөөн тооны хүмүүс томилогдсон байна. Эдгээрийг чөлөөлж байна. Мөн тэтгэврийн насанд хүрсэн, тэтгэврээ аваад, цалинжиж байгаа цөөн тооны хүмүүс давхар чөлөөлөгдөж байгаа” гэв.
Сэтгэгдэл ( 6 )
ГЭР БҮЛЭЭРЭЭ ГААЛЬД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ДАРГА НАРТАА АВИЛГА ӨГӨӨД АЖИЛДАА ҮЛДЭЭДЬ БАЙНА УУ?
эхлээд төрийн өндөр албантушаал авангуутаа ттөрсөн ах дүүсээ төрийн албанд шахсан ах эгч дүшсээрээ төсвөөс аулгай хийлгэж гаршсан ах дүүсээ шүүрд хувийн тэр бум их наядаар хулгайгаар бсан компианидаа шах
Насаараа идэх юмаа хийсэн нөхдүүд ажилгүй болоход тоохгүй байхоо
Энэ бичигч Д.Үржинбадам гэдэг хүн Монгол хэл бичгийн дамжаанд сурах шаардлагатай хүн байна даа...Бичсэн зүйлээ дахин уншиж нягталж байх ёстой...Ард түмнийг доромжилж байгаа хэрэг шүү....
гаалийг бүхэлд нь цэвэрлэх цаг болсондоо
gazar dotorh gazruudiig ni tatan buulgaa \n