Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж зөрчил бүхий 14 аж ахуй, нэгжид 20 500 000 төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүллээ.
Мөн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нэр бүхий 4 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан.
Сэтгэгдэл ( 1 )
самар түүхийг 5 жилээр хорих шаардлагатай асар их самар хурааж дахиад л хэдэн хятад их мөнгөтөнгүүдийн эрх ашиг болоод дуусдагийг болих байгалийн тэнцвэрийг хадгалах гахай баавгай хэрэм жирх хүдэр суусар хур бүгд л самар идэж амьдардаг амьтад тэгээд хуш модны нөхөн ургалт огт байхгүй том том шархтай хөгшин хуш моднууд оройноосоо мөчир нь үхэж эхэлсэн харагдаж байна