Х.Нямбаатар: Гадаад руу оргосон иргэдийн мэдээлэл өгвөл 10.000$-аар урамшуулна

2023 оны 04 сарын 13

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.04.13/ "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд бодит мэдээл өгсөн иргэдэд мөнгөн урамшуулал олгох болсон талаар мэдээлэл хийлээ.


Тэрээр "Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр авлигатай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд “Шувуу ажиллагаа”-г эрчимжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгох шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээд, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, ялангуяа гадаадад гарсан хүмүүсийн талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулах шийдвэр гарсан.

Бид одоо ч гэсэн төлбөртэй мэдээлэл авдаг эрх зүйн үндэслэлүүд бий.

Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, цаашлаад Цагдаагийн албанын тухай хуульд гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах эрх зүйн зохицуулалт байгаа.

Мэдээж, тухайн хэргийг шалгаж байгаа байгууллагын мэдээлэл нь тогтоогдсон тохиолдолд мөнгөн урамшууллыг олгох нарийвчилсан журам гаргана” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(76.105.223.57) 2023 оны 04 сарын 17

Xindaa pi setgegdel ustgahaa bolioch muu manangiinsite bainashdee

0  |  0
Top