Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд иж бүрэн камержуулалтыг хийж ашиглалтад орууллаа.
Булган аймгийн цагдаагийн газарт 2013 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан камержуулалтын ажил бүрэн ашиглалтад орсноор аюулгүй орчныг бий болгож, нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа, аялж зугаалж, зорчин өнгөрөгч иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, аюулгүй, амар амгалан аймаг болоход ихээхэн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )