АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамжийн үнэ тавдугаар сарын 30-ны өдрөөс нэмэгдэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яамнаас өнөөдөр (2023.04.13) мэдээллээ.
Элчин сайдын яамны мэдээлэлд,
"2023 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг мэдэгдье. Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдлээ. Түүнчлэн, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэж байна. Та виз мэдүүлэхээс өмнө эдгээр өөрчлөлтийг анхаарна уу.
Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийн төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.
Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй.
Элчин сайдын яам нь олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг ба виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог" гэдгийг тодотгожээ.
Виз мэдүүлэхээс өмнө анхаарах шаардлагатай санамж:
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яам
Сэтгэгдэл ( 0 )