Монголд онцгой үзүүлбэрээ үзүүлэх 15 настай Аделия Петросян

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Монголд болох ОХУ-ын уран гулгалтын оддын шоу тоглолтод оролцох 15 настай Аделия Петросяныг танилцуулъя.



Москвад төрсөн Аделия ганцаарчилсан гулгалтын өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм. Тэрбээр тэмцээнүүд дээр дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдэг.
 


Амжилттай яваа залуу уран гулгагч 2022 оны хавар ОХУ-ын бусад уран гулгагчдын адил Украин дахь Оросын цэргийн ажиллагааны улмаас олон улсын тэмцээнүүдээс хасагдсан билээ.
 


Ийнхүү Аделия онцгой харайлтаа хилийн чинадад харуулж чадахгүй болж, түүний амжилтууд Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/-нд хүлээн зөвшөөрөгдөөгүй юм.
 


Түүний хийдэг онцгой элементүүдийг Монголын үзэгчид ирэх тавдугаар сарын 6, 7-ны өдөр харах боломжтой.
 


Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа билээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top