Олимпын аварга, залуусын дэлхийн аварга, Европын аварга уран гулгагч Камила Валиева Монголд ирээд байна.
Энэ амралтын өдрүүдэд "Мөсөн өргөө"-нд болох Оросын оддын шоу тоглолтод оролцох Камила “Монголд уран гулгалт эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж байгаад би баяртай байна. Монголын уран гулгагчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Middle Asian Daily News”-д ярьжээ.
17 настай уран гулгагч бүсгүй мөн “Бидний нөхөрлөл гуйвшгүй байж, бүгд хүчтэй байгаасай гэж би хүсэж байна. Та бүхэнтэй удахгүй Улаанбаатарт уулзъя” гэж мөн сэтгэгдлээ илэрхийлж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Saihan gegeeleg medee bna....ajliin amjilt.....