Монгол Улсад болох ОХУ-ын уран гулгагчдын шоу тоглолтод оролцох олимпын аварга, Европын аварга Марк Кондратюкийг танилцуулъя.
Ганцаарчилсан төрлөөр гулгадаг Марк Кондратюк 19 настай. 2021 онд Оросын Спортын мастер болсон.
Бээжингийн олимпоор багийн төрөлд аварга болсон тэрбээр Олон улсын тэшүүрийн холбооноос гаргасан рейтингээр 18-д эрэмблэгджээ.
Марк 2022 оны тавдугаар сараас олимпын мөнгөн медальт, 18 настай Александра Трусоватай үерхэж байгаа билээ.
Уран гулгагч хосууд эхэндээ харилцаагаа нууцалж байсан юм.
Марк Кондратюкийн чадварлаг гүйцэтгэдэг гурвалсан аксель, дөрвөлсөн сальхов, каскад гурвалсан лутцыг, гурвалсан тулупыг монголчууд тавдугаар сарын 6, 7-нд Мөсөн өргөөнд болох шоунаас харах нь ээ.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Orlogiin xuviig daind zoriulna geed bicheed baisan ortoi l baix. Mongolchuud mangarduu uls yumdaa. Iim yumaaas taashaal avdag. Ed naraas ene kandratuk bol od mun, busad ni ch medexgui ee. Delxiin tamirchnaas xasagdsan xymyyst ch baigaa.
Эд нарын телеграммыг шалгасан юм уу. Дайныг дэмждэг бол авчирж хэрэггүй байсан юм
no russia
Нөгөө путины ивээн тэтгэдэг валуёва нь ирэх юм уу