Монголын хөлбөмбөгийн холбоо "Кelme" брэндтэй хамтран ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Монголын Үндэсний шигшээ баг болон нас насны шигшээ багуудын хувцас хэрэгсэл болон МХБХ-нд шаардлагатай хэрэгслүүдийг хангахаар Kelme брэндийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчтэй хамтран ажиллах юм.

Гэрээнд МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон "Kelme" брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ерөнхий захирал Н.Амартүвшин, менежер А.Баясгалан нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монголын Үндэсний шигшээ баг Испани улсын спортын хувцасны Kelme брэндийн өмсгөлтэйгөөр тоглохоор болж байна.

МХБХолбоо "Kelme" спорт хувцасны брэндтэй урт хугацааны турш хамтран ажиллах бөгөөд тун удахгүй бид бүхэн шигшээ багуудаа шинэхэн загварын хувцастайгаар харахаар болсныг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халиун(66.181.160.49) 2023 оны 04 сарын 16

Монголын хөлбөмбөг яана даа, ганц ч үзэгчгүй ирээдүй хэцүү л харагдаж бна даа.

0  |  0
Top