Төрийн оролцоотой 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болгов

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17


УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шилэн" ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгож байгааг мэдэгдлээ. Түүнчлэн төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгож байгаа аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "Төрийн өмчит болон төрийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 612 нэрсийг нээлттэй болгож байсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хариуцагч нараас илгээсний дагуу өнөөдөр 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болгож байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Луйварчид(202.126.89.2) 2023 оны 04 сарын 17

ТУЗ нэртэй луйварчид их бий. Цемент шохлйн ТУЗ-ийн луйварчин л ганц ил болсон нь. УБТЗ-ын Зөвлөлийн гтшүүд гэж улаан шантаажчид байдаг гэж ҮЭ-ийн дарга Баяраа гэдэг хүн бас хэлж л байсан.

1  |  0
1(64.119.30.83) 2023 оны 04 сарын 19

цалингийн мэдээлэл нь хаана байна вэ

1  |  0
Top