Н.Мандуул: Надад улс төрд орох бодол байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны 1-р сарын 13, мөн дахиж 4-р сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэсэн байна. 

Н.Мандуул нь 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 

Боловсролын байдал:

  • 1990-2000        Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007        Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014        АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008        Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012        Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014        IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018        Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020        “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021- оноос     Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
  • 2021 оны 8 сараас Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(66.181.189.49) 2023 оны 04 сарын 20

Энэ бас улс төрийн шоучин юм бна л даа

1  |  0
зочин(66.181.160.59) 2023 оны 04 сарын 20

баахан зээл хусчихаад одоо тэрийгээ банкны дотоод үйл ажиллагаагаар орж байдаг мөнгөөр төлбөрөө хийнэ аан энэ банкныханд ард иргэдийн мэддэггүй зөндөө мөнгө угаалт оролт гаралтууд байдаг шүү энэ нөхрийг шалгах хэрэгтэй тэгээд дараа нь юуч болоогүй юм шиг слнгуульд нэр нь орчихсон дэвшихгээд явж байдаг юм шүү новшнууд

1  |  0
Zochin(86.111.136.127) 2023 оны 04 сарын 20

Mundag zaluu jinhene mergejilin hun bn lee.Mash sn ajillaj baisan ar gert ni ehner ni hund ubchtei gej bichigdsen bsan urubduj bn.Hunii ar geriin amidrald ami nasiig abrah bolbol yun ajil turul bugdiig ni orhihoos uur aragui

1  |  0
Уншигч(122.201.24.72) 2023 оны 04 сарын 20

Нэгч гэсэн залуу боловсон хүчин улс төрөөс хол байгаасай нам гээч чинь хулгай хийхийг зааж өгдөг авахгүй гээд байхад чинь нууцаар карманд чинь шургуулдаг ёстой бузар газар шүү

2  |  0
.(139.5.216.125) 2023 оны 04 сарын 20

Мөд намын даалгавар гээд нэр дэвших байлгүй

2  |  0
Top