Н.Багабандийн оронд "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилохоор болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

"Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт энэхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүний оронд "Эрдэнэс Монгол" ХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилохоор болсон байна.

Энэ асуудлыг өнөөдрийн (2023.04.19) Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, томилгоог зарлах аж.

Жамбалдоржийн Тана нь АНУ-ын Юта мужийн Васач Академи бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэг Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

"Рио Тинто" компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компани "Маккинзи" компанид зөвлөх "Эрдэнэс Монгол" ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай. 

ЖАМБАЛДОРЖИЙН ТАНА

1989 онд төрсөн.

Боловсрол:
 

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин Васач Академи бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
     
  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
     
  • 2016 онд Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
     
  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
     

Ажлын түүх:
 

  • 2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
     
  • 2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
     
  • 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.100) 2023 оны 04 сарын 20

Рио Тинто-д ажиллаж байсан хүн Монголын ард түмэний төлөө ажиллах л юм байх даа. Ойлгомжгүй юмаа.

0  |  0
1(202.21.107.19) 2023 оны 04 сарын 19

eo eo ingemeer um

0  |  0
Top