Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг асны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсож, хэрэг нь задарч батлан даалтад гараад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.04.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, Ажлын хэсэг гарсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сонгууль дөхөж дээ, сонгуулийн урьд шөнө л АН ынхан алсан байна гээд л мэдээлэл түгээнэ дээ, яг л 2000 оных шиг
Алуурчны нүүрийг харсан амьд гэрч байгаа шүү дээ....тэр булган авгай үнэнийг хэлэх ёстой....хэлэхгүй бол өөрийг нь хэрэгт татаж шалга...
Батүүл элбэгдорж булган авгай эд нарыг сайн шалгах хэрэгтэй шүү дээ ард түмэн хэлээд байхийм даа