С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ЦАГААТГАСАН нь зөв шийдвэр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Ардчиллын "Алтан хараацай" С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр (2023.04.20) тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан түүний гэр бүл, журмын нөхөд нь болон Ардчилсан нам (АН)-ын гишүүд хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Дөнгөж сая С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун цэцэг өргөлөө.

Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаараа өчигдөр (2023.04.19) олон нийтэд мэдээлсэн.

Сайд асан С.Оюун энэ тухайд тэрбээр байр сууриа илэрхийллээ.

-Миний ах Санжаасүрэнгийн Зориг өнөөдөр 61 нас хүрэх байсан. Найз нөхөд нь болон “Зориг” сангийнхан энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг. Өчигдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээ сонссон. Би өөрөө Монголд биш гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Цөөн хэдэн хоногоор ирсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг би зөв гэж бодож байгаа. Анхнаасаа би тийм байр суурьтай байсан.

2016 онд анх энэ хэргийн материалтай танилцаж байсан. Тэр үеэсээ л би итгэл, үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болж байсан. Тэр үед хэргийн материалыг бүгдийг нь төрийн нууцад аваад, Шүүх хуралдаан хаалттай болж байсан учир манай гэр бүлийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, Шүүх хуралд оролцож байгаагүй. Нууцаас гаргахыг шаардаж байсан. Харамсалтай нь, гурван шатны шүүхээс тэдгээр хүмүүст ял оноосон, шоронд орсон. Энэ хүмүүсийг би хэлмэгдсэн гэж боддог.

Хэргийг нууцаас гаргах асуудлыг манай өмгөөлөгч анхнаас нь тавьж байсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Нууцаас гаргах тогтоол гарсан ч гэсэн бүрэн хэрэгжиж дуусаагүй байна. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг илрүүлж чадахгүй маш олон жил өнгөрлөө. Сүүлдээ, гэр бүлийнхэн бид юу гэж боддог болсон гэхээр жинхэнэ хэрэгтнийг олж чаддаггүй юмаа гэхэд гэм буруугүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж үздэг болсон. 

Хэргийг дахин шалгахаар болсныг дэмжиж байна. 25 жил боллоо.  Бидний хувьд насан туршдаа л гомдолтой үлдэнэ. Илрээсэй гэж маш их хүснэ. Гол нь хүн битгий хэлмэгдүүлээсэй гэдгийг хүсэж байна. Шүүх, прокурор цаашид сайн ажиллаад, хэргийн үнэн мөнийг олоосой гэж хүсэж байна. 

Зориуд нэг зүйлийг хэлэхэд, энэ хэрэг буруу явж байна гэдэг дээр Ц.Нямдорж гишүүн, Х.Нямбаатар сайд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд нар тууштай байр суурь илэрхийлж, анхаарал тавьж байгаад баярлаж байна. 

С.Зориг агсны гэргий Б.Булгантай одоо холбоотой байдаггүй. Тэр хүнийг гэм буруутай гэсэн таамаг бид бас дэвшүүлж байгаагүй. Хэн ч байсан таамгаар хүнийг буруутгаж болохгүй. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(122.201.24.72) 2023 оны 04 сарын 25

Энэ с оюун гуай эртхэн энэ хүмүүсийг аварч болох л байсан өөрөө их нотой авгай ан ынхантай сүлбээтэй

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин(43.228.129.20) 2023 оны 04 сарын 26

АХЫГ НВ ХЭН АЛСНЫГ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ КАРЕРАА ХӨӨГӨӨД ЯВСАН УВАЙГҮЙ ЭМЭГТЭЙ

1  |  0
Болор(124.158.67.29) 2023 оны 04 сарын 21

Элбэгдоржийн боожгойны үснүүд одоо троллоо болио Бүх юм чинь шавар чацга болоод илээд дууслаа Одоо Жамъянсэнгээ Базаргүр нарын хурандаа нарын судалсан олсон материалуудыг эргэж үзэх хэрэгтэй.Хэргийн материал гэлтгүй Английн нэг мөрдөгчийг авчирч үзүүлбэл шууд л Элбэгдорж руу заачихна.Одоо Хурц тэнэг учраас айж мэдэхгүй яваа Одоо М.Энхамгалан Мөрөн Эрдэнэбат Зоригт нар зүүн дээр суучихсан юм шиг шээс нь аяндаа гоожиж эхэлсэн Хохь гэж айхтар юм байнаа

0  |  0
zochin(122.201.22.206) 2023 оны 04 сарын 20

chi aihguima tee ter nogoo yu.tsedenbal aimar yargachin hen bile neg oros.

0  |  0
zochin(122.201.22.206) 2023 оны 04 сарын 20

ene tsedenbal ohin bishe hudla helsen.

0  |  0
зочин (202.9.47.55) 2023 оны 04 сарын 20

ХҮНИЙ амь хэн хөнөөсныг нь сайн бөөгөөс асуучихад л хэлээд өгнө дөө…тэд мэддэг. Оюун ч гэсэн мэдчихсэн л байгаа… даанч тэр нь шүүх дээр баримт нотолгоо болж чадахгүй юм даа.

0  |  0
Оюу(122.201.24.72) 2023 оны 04 сарын 20

Энэ авгай өөрөө чихэр долоочоод хэргийн араас явахгүй бгаач юм шиг харагдаад бгаа шүү бид төрснийхөө төлөө эцсээ хүртэл явдаг биздээ гишүүнээр шагнуулсан тэнэг дүү

0  |  1
zochin(49.98.116.101) 2023 оны 04 сарын 20

songuul oirthoor ene uhthen hunii ner barj hoolo oloh gesen uls olon yum heden jil ene hunii ner barj jujgelhii uls ornii ireeduid ungur.d yavthan bolood ungurthun hun yariad ymar ach holbogdol bna ta nar uurusduusu icheech uheed yavdag horvoo uurd amdrah chin yum yaraj sugaa ta nar mgl uls.n hugjuld daraa shavar bolj bna bid ireedui hugjul yarih btal yavaad odson yum yarij bga ta nar buh yumand daraa bolj bna ymarch gemgui huniig horj hohrooj bgaan ta nariin ajil munuu ⁉️

0  |  1
7(66.181.160.107) 2023 оны 04 сарын 20

үнэн шүү

0  |  0
Top