Энэ жилийн Каннын кино наадмын албан ёсны постерийг танилцууллаа. Постерт Францын алдарт жүжигчин Катрин Деневийн 1968 оны “La Chamade” киноны хар цагаан кадрыг дүрсэлжээ.
Катрин Денев бол Жак Деми, Франсуа Трюффо, Марко Феррери, Мануэль де Оливейра зэрэг олон найруулагчийн онгод оруулах сахиусан тэнгэр болсон жүжигчин. Тэрээр 1994 оны Канны наадамд Шүүгчдийн зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, 2008 онд өөрөө тусгай шагнал хүртэж байлаа.
76 дахь удаагийн Канны наадмын нээлтийн кино нь Жонни Деппийн тоглосон La Favorite бол Pixar студийн Elemental анимэгээр хаалтаа хийх юм.
Монголын урлаг сонирхогчдын хувьд хамгийн баяртай мэдээ бол “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болсон явдал байв. Тус кино Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд шалгарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )