Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж баталгаажуулна гэж заасан байдаг.
Энэ хүрээнд Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа болон Хараа-Ерөө голын сав газрын захиргааны нийт 18 албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд М.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцож, албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )