Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ боллоо. Хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилсон байна.
Тухайлбал, С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ. Түүнчлэн Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон бол Б.Энхнямыг Монгол Улсаад Бүгд найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон байна.
Мөн Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэрийг гаргасан байна. Ш.Оргилыг Монгол Улсаад БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
Сэтгэгдэл ( 0 )