Тусгай хамгаалалттай газарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газар ашиглагчдад хугацаатай албан мэдэгдэл өглөө
Богдхан ууланд газар ашиглагчдын үйл ажиллагаанд БОАЖ яам, Хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтын ажил тогтмол хийж байна.
Тус ажлын хүрээнд 2023.04.26-27-ны өдрүүдэд:
-Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаа хогоор дүүргэж, орчныг бохирдуулж байгаа "Н ..." ХХК-ийн газар дээр ажиллаж сонсох ажиллагааны хугацаатай мэдэгдэл өглөө.
-Богдхан уулын Арцатын аманд ашиглалтын талбайгаас хэтрүүлэн хашаа барьж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хааж барилгын үйл ажиллагаа явуулж буй "Марал аялал"ХХК, "Соргог байгаль" ХХК, "Үжин ресурс" ХХК тус тус аж ахуй нэгжүүдэд илүү талбайд газар ашиглаж буй зөрчлөө арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүллээ.
-Мөн Арцатын аманд ашиглалтын талбайн гаднаа буюу нийтийн эзэмшлийн талбайд байгууллагын агуулахын эд зүйлсээ овоолж орчны бохирдуулж байгаа "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨҮГ-т хугацаатай мэдэгдэл хүргүүлэн, хашаандаа байгаа нүхэн жорлонгоо солих, хог хаягдлаа яаралтай цэгцлэх талаар хугацаатай албан мэдэгдэл хүргүүлэв.
-Хүүшийн аманд газар ашиглах эрх зөрчигдөөд буй "Гоц Монгол" ХХК-ийн газар дээр Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын ажиллалаа.
-Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, тогтоомж зөрчих, газар ашиглах гэрээнд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хатуу арга хэмжээ авч байгааг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )