Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “МОНГОЛ” уран сайхны кино өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийж, бүх кинотеатраар гарч эхэллээ.
“17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл “МОНГОЛ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, Монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод байна.
Зохиол, найруулга, зураглал, хөгжим, өнгө, зэрэг хийцийнхээ хувьд үзэгчдээс онц дүн аваад буй уг бүтээлийн зохиолыг Б.Амарсайхан өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм.
Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурван амжилттай бүтээлээ үзэгч олонд хүргэсэн байна.
Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан “МОНГОЛ” уран сайхны киноныхоо тухай ярихдаа “20-р зууны суртал ухуулга сайн эрсийн түүхийг малын хулгайч төдийхөн болгон хувиргаж, Монгол улсын түүхэнд байгуулсан гавьяа, зүтгэлийг гуйвуулж, бүдгэрүүлсэн нь харамсалтай. 90 жилийн түүхтэй Монголын кино урлаг сайн эрийг цор ганц удаа Цахиур Төмөрийн дүрээр л дэлгэцэд үлдээжээ. Түүх бүхэн дэлгэцэд үлддэггүй. Сайн эрсийн амьдрал, тэмцэл бол дэлгэцэд үлдэх гавьяатай түүх юм. Тэр эрчүүдийн түүхэн гавьяаг кино дэлгэцийн бүтээл болгох нь уран бүтээлч миний энэ салбартай амьдралаа холбосон 23 жилийн турш үргэлж бодсоор ирсэн хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлага юм” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
`И-д. чиний ажил хөдөлмөрийг дарга эзэн найз гэр бүл чинь үнэлэхгүй байвал И та их гомдох байх даа... хүн бусдын хөдөлмөрийг үнэлж байж, өөрийн ажлаа үнэлүүлдэг юм даа. кинобүтээл их өндөр зардлаар бүтдэг, сайн кино болсон байна лээ...
Хөгжим үнэхээр сайн байсаан
Үзэх мөнгө алга даа үнэгүй болговол нэг орж харий