Б.Жавхлан: "Гэрэгэ" бондын үлдэгдэл $387 саяын өрийг барагдууллаа

2023 оны 05 сарын 01

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан 800 сая ам.долларын Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт /2023.04.28/ төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
 


Цааш нь  "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд 1,6 тэрбум ам долларын өрийн зохицуулалтын амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа.

2021 оны нэгдүгээр сарын 25-нд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн балансыг хүлээж авахад Чингис бонд, Мазаалай, Гэрэгэ, Хуралдай, Номад, Синдикат зээл гэсэн зургаан багц 2,9 тэрбум төгрөгийн бондын өрийг хүлээж авсан.

Засгийн газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам долларын синдикат зээлийг 2021 оны гуравдугаар сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “мазаалай” бондын үлдэгдэл 132,6 сая ам долларыг 2021 оны дөрөвдүгээр сард бүрэн барагдуулсан. Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам долларыг 2022 оны арванхоёрдугаар сард төсвөөс бүрэн төлж дууссан. Харамсалтай нь тухайн үед босгож байсан Чингис бондын 1,5 тэрбум долларын үндсэндээ тал нь Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болсон. Үүнийг бид хатуу чанга хугацаатай учраас, хэний Засгийн газар, ямар нам төр барьж байгаагаас үл хамааран олон улсын санхүүгийн зах зээл дээр Засгийн газар төлж барагдуулах учиртай.

Цар тахал, ОХУ, Украйны дайнаа шалтгаалсан эдийн засгийн хүнд үед Монгол улс бондын өр төлбөрийг тогтмол барагдуулж, дефолт болох эрсдэлээс хамгаалж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа.

2023 оны арванн сарын 25- нд төлөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан байна. Харин ирэх есдүгээр сард төлөх ёстой “Евро” бондын 500 сая долларын өр дарах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна. Ингэхдээ “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, “Евро” бондын өрийг төлнө. Л.Оюун Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш ний 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна. Ингэснээр 2020 оны эцэст ДНБ-ний 62.3 хувьд хүрээд байсан өрийн дарамт 52.4 хувьд хүрч буурчээ. Энэ нь Монгол улсад итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа том үзүүлэлт юм. Оны эцэст 8.0 тэрбум ам доллар болж буураад байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ эрин (66.181.160.10) 2023 оны 05 сарын 01

Ануус намын хулгайч нарын тарьсан балгийг цэвэрлэж барахгүй нь гуйлгачин бсан хулгайч нар Монголыг сайн цөлмөжээ

0  |  0
зочин(103.212.118.236) 2023 оны 05 сарын 01

сайн байна та бүхний хүчин чармайлт үнэхээр сайн байсан шүү алтанхуяг болон ардчилал төр барьж байхдаа өрөнд оруулсан шүү гэхдээ одоо нүүүрсний хулгай болон бусад хөгжлийн банкны хүмүүсээр өрөө төлүүлмээр байнаа

1  |  0
равдан(202.9.46.252) 2023 оны 05 сарын 02

сангийн сайд юм бол ажилаал хийсэн байна шүү дээ өөрийн хөө мөнгөөр төлсөн юм шиг гайхуулаад байх юм байхгүй ажилаа өшөө сайн хий

1  |  1
Top