Өчигдөр (2023.05.01) Казахстаны Алма-Аты хотын мөсөн талбайд Этери Тутберидзегийн “Мөсөн дээрх аваргууд” шоу болж өнгөрлөө.
Этери шавь нараа дагуулан, уран гулгалтын шоу, аялан тоглолт хийж байгаа нь энэ бөгөөд бүрэлдэхүүн нь манай нийслэлд ирэх Бямба гарагт болох шоунаас өөр байлаа.
Казахстанд Этеригийн багт дэлхийн хошой аварга Евгения Медведева, Морис Квителашвили, Элизабет Турсынбаева нар нэмэгдсэн байв. Елизавета Туктамышева, Софья Акатьевагаас гадна олимпын гурван аварга болох Алина Загитова, Камила Валиева, Анна Щербакова нар уран сайхан үзүүлбэрээр Казахстаны спорт сонирхогчдыг баярлууллаа.
Ингээд “Team Tutberidze” багийн том аялан тоглолт өндөрлөх шатандаа орж байгаа юм. Ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 6, 7-нд Монголын мөрөөдөл биелүүлэх "Мөсөн өргөө"-нд шоугаа үзүүлснээр тамирчдын энэ жилийн улирал дуусаж байгаа юм.
Шоуны дараа энэ жилийн ОХУ-ын аварга Софья Акатьева Телеграм сүлжээнд “Удахгүй би Монголд сонирхолтой аялал хийх болно. Улаанбаатарт уулзацгаая” гэж фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Тавдугаар сарын 6, 7-нд Улаанбаатарт болох Оросын уран гулгалтын оддын шоуг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 5 )
сайхан байна Welcome
Үзэсгэлэнтэй бүсгүй
Эзэрхэг орны хоньчид ч яахав, дороо буцаад явчина. хотын гудамжаар нэг яваа хятдуудаа яаж гаргана гэж бодож байна, их л болсон байна лээ
билетыг хаанаас авах вэ
Эзэрхэг орны хоньчин хүүхнүүд ирэх нь үү?