Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2023.05.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэлсэн.
Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 14:00 цагт мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )