Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2023.05.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэлсэн.
Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар УИХ-ын сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэж ,сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүсчээ.
Сэтгэгдэл ( 1 )
ТЭГЭЛГҮЙ ДЭЭ, ЯАЛАА ГЭЖ НАМАР БОЛОХ ВЭ. ХЭН ТЭГЭЖ ХИЙ ГОРЬДОЖ НАМРЫГ ХҮЛЭЭГЭЭД ЗҮҮДЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ. ХУЛГАЙЧИД УУ?