Б.Наранцогт: Эдийн засгийн хөөсийг хагалахгүй зөөлөн агшаах ёстой

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 16

Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Наранцогт “Эдийн засгийн хөөсийг хагалахгүй зөөлөн агшааж хөрсөн дээр буулгах ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Сүүлийн 10 жилд төсөв, мөнгөний зах зээл тус тус гурав дахин нэмэгдсэн. Бодит эдийн засаг 5-6 хувь, зарим жилд хасах өсөлттэй гарсан. Үүнээс улбаалж манай эдийн засаг хөсөөрсөн. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байна. Валютын ханшид дарамт ирж байна. Хөөс нэлээд томорсон байгаа учраас богино хугацаанд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, мөнгөний бодлогын одоо хэрэгжүүлж байгааг үргэлжлүүлэх, сайжруулах замаар энэ хөөсийг хагалахгүй зөөлөн агшааж бодит хөрсөн дээр буулгах ёстой” гэсэн юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд удирдлагын манлайлал гаргаж, хуулиар олгогдсон ажил үүргийг гүйцэтгэнэ гэж нэмж тодотгосон юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.91.210) 2025 оны 12 сарын 17

Шаагаарай халтаруудын тэнэмэл ацаа, орон нутагтаа очиж тэндхээ хөгжүүл

0  |  0
дорж(202.21.116.2) 2025 оны 12 сарын 17

Энэ бялдуучийг битгий томил. ах дүүсээ Эрдэнэс Монголд хууль бусаар ажилд авч маш их заваан юм хийсэн шаар шүү.

0  |  0
Top