Хермес төв орчмын нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр зам доогуур оруулж дуусжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 16

Баянгол дүүргийн нутагт байрлах “Хермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцыг барихдаа их биеийн бүтээцийг төмөр замын сууорь доогуур домкратаар түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дуусжээ. Энэ арга нь төмөр замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэгддэг технологи юм.

Нүхэн гарцыг БНХАУ-ын “ЭКСИМ” банкны хөнгөлөлттэй зэлээр 2024 оноос барьж эхэлсэн юм.

Гуравдугаар байршлын нүхэн гарцыг 2026 оны долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тэр хавийн авто замын түгжрэл 10 орчим хувиар буурах тооцоолол гарчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.58) 2025 оны 12 сарын 17

Газар доогуурх хоттой болвол

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 12 сарын 17

Мэдээж чингэлэг тээвэр энэ тэр бол энэ гарцаар гарахгүй, өндөрлөж ачаагүй дунд оворын ачааны машин, автобус гарчихдаг бол уг нь зүгээр, автобус вагоноос өндөргүй гэж тооцвол гарчихмаар л харагдах

0  |  0
Зочин(202.21.116.86) 2025 оны 12 сарын 17

мэдээж машин гарахаар тооцоолж хийсэн байлгүй дээ.

0  |  0
хан(66.181.166.134) 2025 оны 12 сарын 17

ачааны машин гарахааргүй намхан харагдаж бхын?

0  |  0
Top