Валютын зах зээл тогтворжиж, 3.7 тэрбум ам.долларын нөөцтэй боллоо

2023 оны 05 сарын 03

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХүрэлбаатарМонгол Улсын валютын нөөцийн талаарх мэдээллийг өглөө.

 (2023.05.03)


Тэрээр "Дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнийг шилжүүлсний дараа Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, яг одоогийн байдлаар дээрх нөөцийн дүнтэй байна. 

Валютын зах зээл тогтворжлоо гэж бид үзэж байгаа. Дөрөвдүгээр сарын байдлаарх Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор нэмэгдсэн байна.

Мөн биржээр арилжаалагдах нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах болсон нь ач холбогдлоо үзүүлж байна. Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. гэлээ.

Түүнчлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ямар байр суурьтай байгааг асуусан сэтгүүлчдийн асуултад "2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляцтай холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар гэхэд өчигдөр энэ талаар хэлэлцсэн. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлэхгүй барих нь эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мэдээж, иргэдэд ч хүндрэл, бэрхшээл дагуулна" гэсэн хариулт өглөө.  гэв

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
G.G(139.5.217.67) 2023 оны 05 сарын 04

ОХУ 14 хоногийн дотор цохилт өгч, өрсөлдөгч нь сөхрөн БНЭУ томрон гарч ирнэ; юу үнэн, тэр үнэн

0  |  0
дэмий мэдэгдэл хийх (192.82.65.180) 2023 оны 05 сарын 04

Шал дэмий мэдэгдэл хийлээ. Буурч явсан ам долларын ханшыг зогсоолоо. өрөө төлсөн бол чимээгүй л байхгүй. валютын нөөц буурлаа ч гэх шиг. Сангийн сайд мэдэгдэл хийсэн байхад яах гэж нэмж хийгээд байдаг юм. Шавьтайгаа өрсөлдөх гээд байдаг юм уу. Оросод төгссөнөөс хойш мэргэжлээ дээшлүүлсэн болов уу. Багш байхдаа лекцээ заачихаад бодлогоо бараг заахгүй байж тестэнд дээр бодлогоор шалгалт аваад бараг бүх оюутанаа унагаадаг байж билээ. өөрийгөө бүгдээс илүү гэж дөвийлгөх залуугын зан. Багш хүний хувьд хүүхдэд илүү сайн ойлгуулах нь багү хүний үүрэг байтал унагаахыг илүүд үздэг байсан.

0  |  0
жэ(59.153.87.209) 2023 оны 05 сарын 04

Хотгор шанагаа цалингаа нэмээчээ.сда минь

0  |  0
z(59.153.113.48) 2023 оны 05 сарын 04

huuhdiin munguu hasan bj nuutstei boloo yu

2  |  0
Зочин (202.21.107.24) 2023 оны 05 сарын 03

Төгрөгийн импляцитай уялдуулан нэмнэ гэж хэлэн жил яриваа ажил хэрэг болгосон бол өдийд тэтгэвэр бараг 70% нэмэгдэхээр баййна. Нүүрсчин Ч.. Хүрэлбаатар

0  |  0
Ард(66.181.187.186) 2023 оны 05 сарын 03

Эдийн засгын сөрөг нөлөө авчирдаг, мэдээж хүндрэл бэрхшээл дагуулана гэхээс өөр шийдэлд хүрсэн юм алга сонгуулиар амалсан амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн өөрсдөө босож тэмцэхээс өөр арга алга юун үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэн тэр УИХ н гишүүдийн тоог 152 болгоод ч хэрэггүй шууд эсэргүүцэх хэрэгтэй...

1  |  0
Top