Алдарт жүжигчин Гвинет Пэлтроу 50 настай. Дурсан санах эрчүүд олон байх нь мэдээж. Пэлтроу 1994-1997 онд Брэд Питтэй болзож байсан ч гэрлээгүй. Гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн биш байна гээд хосууд салсан.
Гэхдээ тэр ганцаараа удаагүй. Холливудын нэг секс бэлгэ тэмдгийг нөгөө бэлгэ тэмдгээр сольж, Бен Аффлектай уулзаж эхэлсэн. Тэд 2000 он хүртэл үерхсэн юм.
Алекс Куперийн “Call Her Daddy” подкастад оролцоход нь түүнээс “Брэд Питт, Бен Аффлек хоёрын хэн нь орон дотроо илүү байсан бэ” гэж сонирхжээ.
Гвинет Пэлтроу “Хэн нэгийг нь сонгоход маш хэцүү юм. Хэн хэн нь үнсэлцэхдээ гарамгай. Брэд бид хоёрын хооронд илүү их тачаал, хүсэл байсан байх. Бүх амьдралын минь цор ганц хайр гэсэн мэдрэмж төрдөг байсан. Харин Бен бол техникийн хувьд ямар ч өөгүй. Питт илүү романтик, стиль сайтай. Аффлек хошин шогийн мэдрэмж илүү, гэхдээ түргэн ууртай. Брэд Питт маш сайн хүн, сайн бизнесмэн. Би түүний фэн” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )