Ерөнхийлөгч У.Хүрэлсүх III Чарльзийг хаан сэнтийд залах ёслолд оролцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцов.

Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.28) 2023 оны 05 сарын 07

uamrd ireland london ochdo mongo guila tee

0  |  0
zochin(43.242.243.28) 2023 оны 05 сарын 07

umard irland london yuma tee baiagma tee

0  |  0
zochin(43.242.243.28) 2023 оны 05 сарын 07

unagrn elchin mongolin unagrn elchin busad london ochloo.

0  |  0
Зочин(202.126.90.76) 2023 оны 05 сарын 07

Сайн туршлага сурч ирээд монгол улсын хаан болоорой. Хурай хурай.

0  |  0
Top