Энэ сарын 2-нд 59 настайдаа хүнд өвчний улмаас амьсгал хураасан Оросын алдарт загвар зохион бүтээгч Валентин Юдашкиныг эцсийн замд нь үдэх ёслол Москвад боллоо.
Ёслолд оролцохоор маш олон алдартан ирсний дотор сэтгүүлчдийн анхаарлыг хамгийн их татсан нь алдарт дуучин Алла Пугачева байлаа.
Украины дайн эхэлсний дараа нөхөр Галкинаа дэмжиж, Израильд амьдрах болсон Алла эх орондоо шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрээр Юдашкинтай маш дотно байсан тул оршуулгад нь оролцохоор ирсэн төдийгүй 78 настай ээжийг нь Израилаас авчирчээ. Ёслолд ирсэн Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн албаны дарга Песков Аллагийн гарыг үнсэж, хэдэн үг сольжээ.
Валентин Юдашкинийг ЗХУ-ын кино, театрын оддын нойрсож байгаа Троекуровскийн оршуулгын газарт нутаглуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөгшрөөд бабушка болж . Юун од .