Засгийн газар өнөөдөр 10:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2023.05.09/ товлогджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өнөөдөр 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар төлөвлөөд байна. 

Учир нь, Засгийн газрын гишүүд маргааш хөдөө, орон нутагт ажиллах аж. Тэд ҮХНӨ-ийн төслийн талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгөх юм. Тиймээс маргааш болох Засгийн газрын хуралдааныг наашлуулж, өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (59.153.114.226) 2023 оны 05 сарын 09

Хөдөө очиж навсайтал хөөгдөөсэй

0  |  0
Top