Д.Амарбаясгалан: Нөгөө 30 гэр бүлийн төлөөлөлд ҮХНӨ-ийг зогсоох сонирхол байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

"NTV" телевизээс бэлтгэн хүргэдэг "Өөр өнцөг" хэлэлцүүлэг өчигдөр /2023.05.10/ "76+76= 152 УИХ-ын гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ" сэдвээр өрнөлөө.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсад дээд, доод парламент зохихгүй гэдэг нь судалгаанаас харагдсан. Нэг бол хаант засаглалтай улсад хэрэгжиж болдог. Нэг бол холбооны улсад бий болох ёстой тогтолцоо юм. Нөгөө 30 гэр бүлийн төлөөлөл чинь энэ өөрчлөлтийг хийвэл зогсоох сонирхол их байна. Бүр 76 тоог багасгах, том байна гэж яриад байгаа юм. Өнөөдөр 76 гишүүнтэй парламентад нэг гишүүн сонгогдохдоо 1.5 тэрбум төгрөг гаргаж байна. Тэр мөнгийг зарж УИХ-ын гишүүн болох сонирхол юу байна гэдгийг бодох хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа байгууллага олон байна. Гэхдээ дийлэнх нь төрийн шийдвэрийг гаргаж бизнес эрхлэх гээд байна. Үүнийг задлахгүйгээр хөгжил ярьж болохгүй. Энэ тоо нэмэх, холимог тогтолцоонд орох хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЖДҮ-чин(192.82.69.171) 2023 оны 05 сарын 12

Зөв хүмүүсийг дэвшүүлж чадвал 76-г нэхэх ямарч шаардлага байхгүй. ЖДҮ-чин Амарбаясгалан мэтийн хулгайчдыг нэр дэвшүүлж огт болохгүй.

1  |  0
Монгол хүн байна(202.9.46.220) 2023 оны 05 сарын 12

Юун. 30гэр бүл вэ кк. Монгол улсын бодит байдал ийм. Хэн ч байсан 152 байсан ч ялгаагүй иднэ гэдгийг Нарантуулын наймаачин хүртэл ярьж байна. Тэнэг юмаа

1  |  0
Byy hudlaa shaa (31.164.60.105) 2023 оны 05 сарын 12

Chi bolson hyrelsyg, ongonshatar nar bygdeeree ter manan mafiin aluurchid hulgaichdiin bool golog bolson. Manan mafiin aluurchid hulgaichdiin 40 terbum offshort baigaa dolloriig oruulj ir

1  |  0
Хов хов(76.105.223.57) 2023 оны 05 сарын 11

Naad 30 ger bulee bariad hurungiig ni huraagaad shorond zasan humuujuuleh ajil hiilgeech .ta nart buh erh medel baigaashdee

0  |  0
Иргэн(202.126.88.129) 2023 оны 05 сарын 11

Манай улсад гишүүд,дарга давхаргынхнаас их юм алга,ард олон гишүүдын тоо нь олон болохоор идэж уудаг завшдаг хулгай хийж давуу байдлаар баяждаг хүний тоо л ихэсгэх байх гээд л болгоомжлоод байгааг ойлго.Олны дунд төр, төрийн байгууллага албан хаагчдыг авилгын үүр уурхай, авилгачид гэж хардаг болтол нэр хүндгүй болоод байна шдээ

0  |  0
Нгүүз(202.126.89.207) 2023 оны 05 сарын 12

Тэгээд наад 30ах баричаач,худлаа эзэн биегүй юм яриад байхын

1  |  0
Иооү(202.126.89.207) 2023 оны 05 сарын 12

Болиочээ ,өөрсдөө шудрага байж чадаж байгаа юу,энэ засаг юу хииж бүтээв,амьдрал дордсоор

1  |  1
Ман(64.119.20.143) 2023 оны 05 сарын 12

Өөрсдийн булхайгаа дандаа бусад руу чихэх юм. 76 нь ёс зүйтэй байвал заавал нэмэх шаардлага юун. Нэмэгдсэн ч чанар, үр дүн хэвээр байхыг тооцсон уу, бүгд л буцаад гишүүн болохоор чичрээд дайрчих юм.

1  |  1
1(202.21.107.2) 2023 оны 05 сарын 12

zov l30 ger bul bna neriig ni hel dee tegeed zugeer 1 arga chinyy ard tymen durgui l bgaa

1  |  0
Зочин(66.181.161.243) 2023 оны 05 сарын 12

76 гишүүн ажилаа дийлэхгүй байгаа биш ажилаа хийж чадахгүй, хийх сонирхолгүй идэх хүсэлтэй байгаа шүү. Давхар дээлээ тайл. Хууль баталсан юм гүй, АН-ын ажил хийсэн юмгүй 20-иод гишүүн завсарлаад байна.

3  |  0
энхээ(59.153.114.24) 2023 оны 05 сарын 12

Мэдээ мэдээлэл ил тод болоод байх шиг.Энэ яригдаад байдаг 30 гэр бүлийг зарлаж болохгүй юу?Мөн эдгээр гэр бүлийн лобби шахалтаар ямар хуулиуд батлагдсан юм бол үүнийг гаргаад тавьчих.Энэ хуулиуд батлагдсанаар нийгэмд ямар хор урьшиг тариад байгааг олон түмэн мэдэг л дээ?Ойлгож аваг

3  |  0
Top