Архангай аймагт болж буй ”Байгаль орчин, аялал жуулчлалын форум”-аар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн тээврийн хэрэглээнд цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээний нээлт болов. Нээлтэд БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Ингэснээр тус аймаг цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Уг автобусыг Голомт банкны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани гүйцэтгэж, “Эм Си И партнерс” компаниас нийлүүлэлт хийжээ. Байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах эко буюу цахилгаан автобус нь нэг удаагийн бүрэн цэнэгээр 200 км явах хүчин чадалтай ба 24 хүний суудалтай 3 автобус ийнхүү хэрэглээнд нэвтэрч байна. Аймгийн хэмжээнд нэг цахилгаан түгээгүүр ашиглалтад оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )