БУЛГАН: Таны өөрчлөлт-бидний ирээдүй

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Орхон, Булган аймгуудын нутаг дэвсгэрт болон хил залгаа нутгаар байрлах амралт, сувиллын газруудын нүхэн жорлон, хог хаягдлын менежментийг сайжруулах мэдээллээр хангах идэвхжүүлэх, бохирдлыг бууруулахад зөвлөгөөний гол зорилго төвлөрсөн байна.

Уг зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй Орхон аймаг буюу Эрдэнэт хоттой хил залгаа сумд болон аялал жуулчлалын бүс нутгийн засаг дарга нар оролцож байна.

 

 

Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Нямсүрэн, Б.Жавхлан нар “Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, хийгдэж буй ажлууд“, Монголд зочлох жилийн ажил бодлого, хийгдэж буй ажлууд сэдвээр, Булган, Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого хийгдэж байгаа ажлуудын тухай Булган, Орхон аймгийн БОАЖГ мэдээлэл хийлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top