RFA: Хятадын цагдаа Улаанбаатараас өвөрмонгол зохиолчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

АНУ-ын Эрх чөлөөт Ази (RFA) радио станцаас Хятадын Цагдаагийн газар Улаанбаатарт тусгай ажиллагаа явууллаа гэж мэдээллээ.

Мэдээнд “Монголд амьдарч байсан Өвөр Монголын зохиолч Лхамжав Боржигиныг тавдугаар сарын 3-нд баривчилж, Хятадад аваачсан байна. Хэрэв энэ мэдээ үнэн бол дэлхийн улс орнуудад Хятадын Цагдаагийн газрын салбар ажиллаж байна гэсэн сүүлийн үеийн шуугиан улам нэмэгдэх болно. Зохиолч Боржигиныг Улаанбаатарт Хятадын тусгай албаны дөрвөн хүн хоёр машинтай ирж, баривчилжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр түүнийг тэр өдөртөө Хятадад аваачиж, одоо Шилийн хотод хорьж байгаа гэнэ” гэж бичжээ.
 


Боржигин зохиолч 2023 оны эхээр Монголд ирсэн, дөрөвдүгээр сард утсаар ярихад “Хятад руу буцмааргүй байна. Эрх чөлөөт оронд ном бичих хүсэлтэй байгаа” гэж ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.254.123.86) 2023 оны 05 сарын 18

Энэ чинь юу болж байнаа. Монгол төр маань хэн дуртайд нь үйлчилдэг хараат улс болчихсон юмуу...

2  |  0
(76.105.223.57) 2023 оны 05 сарын 17

Хятадын баасыг иддэг монгол дарга нар төрүүлсэн эхээ барьж өгөхөөс буцахгүй

1  |  0
Zochin(86.111.136.63) 2023 оны 05 сарын 16

Hogin um bee.Uburmongol huniig hyjaa nart ugch yabuulj bgaa mongolchud estoi urubdmuur umaa ugch yabulj bui ni unen umuuuu

0  |  0
Top