Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төв Булган аймагт байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Билэгдэмбэрэл, ТЦҮЗГ-ын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Н.Булган, Төрийн банкны захирал Д.Ганхуяг, “Монгол шуудан” ХК-ийн дарга Ю.Батдорж, Тагнуулын хэлтсийн дарга Б.Жавхлантөгс болон бусад холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцов.
Булган аймгийн Булган хотод төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн хоёр цэг ийнхүү албан ёсоор нээгдэж, нутгийн удирдлагын ордон, “Монгол Шуудан” ХК-ийн байранд тус бүр байршиж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дээрх цэгүүд аймгийн төвийн болон сумдын нийт 60 гаруй мянган иргэнд төрийн цахим үйлчилгээг операторын горимоор түргэн шуурхай үзүүлэхэд бэлэн болоод байна.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвөөс иргэн болон хуулийн эдгээд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн авах, тээврийн хэрэгслийн болон газрын гэрчилгээний татвар төлөх, компани байгуулах, эмчийн цаг авах зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг цонхноос авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Энэ үйлчилгээ 2023 оны эцэс гэхэд 785 болж нэр төрлөө нэмэх бөгөөд ирэх оноос “ХУРДАН” цэг иргэдэд илүү ойр хүрч үйлчлэх зорилгоор сумдад байгуулагдаж эхлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )