Сум, орон нутгийн малчин иргэдийн идэвх оролцоог сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулах, Монгол оронд шинээр гарах болсон гоц халдварт малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх таниулах, мэдлэг мэдээллээр хангах, малчдын санал бодлыг сонсох зорилгоор уг зөвлөгөөнийг Баян-Агт суманд багийн засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлэгийн мэргэжилтэнүүд хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймгийн хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд оролцож, салбар дундын мэдээлэл зөвлөмж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөгөөнд Баян-Агт сумын нийт 6 багийн 160 гаруй малчид оролцож буй бөгөөд ХААИС-ын багш доктор профессор Т.Балдан, Аймгийн ХААГ-ын үржлийн албаны дарга М.Жавзандолгор нар мэдээлэл хийсэн юм.
Мөн энэ үеэр аймаг, сумандаа буянт мал сүргээ хорогдолгүй өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим малчдыг шагнаж урамшууллаа.
Сэтгэгдэл ( 0 )